Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бархүү: Төрийн тэргүүний надад хандаж хэлсэн үг сэтгэл их догдлууллаа. Нулимс гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

“Х түц” продакшны жүжигчин Т.Бархүү "Алтангадас" одонгоор энгэрээ цооллоо. Шагналаа гардаж авсны дараа тэрбээр "Төрийн тэргүүн маань олон сайхан уран бүтээл туурвиж, дараа дараагийн шагналыг хүртээрэй гэж хэлсэн. Энэ үг намайг маш их догдлууллаа. Үнэхээр их сандардаг юм байна. Тэр олон гавьяат, баатруудаа хараад нулимс гарлаа.

“Буян заяа нь монгол түмэнд ирэх болтугай” гэж билэгшээлээ. Шагнал авах тухайгаа хоёр хоногийн өмнө мэдсэн. Ээж маань сувилалд хэвтсэн. Одноо маань хадам ээжтэй хамт Алтайтаван Богд руу аялахаар явсан байсан. Сүүний маань гурав хоногийн өмнө зусланд явчихсан байсан. Ингээд гэрээ ганцаараа сахиж байхдаа энэ сайхан мэдээг дуулсан. Тэднийгээ ирэхэд бөөн баяр хөөртэй угтах нь. Үнэхээр их баяртай байна” гэлээ.

Ташрамд дурдахад, жүжигчин Т.Бархүү нь 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөсөө хойш “Х түц” продакшнд ажиллаж байгаа бөгөөд “Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр”, “Дэлхийд дурласан сар”, “Аянгын бороо”, "Солиот эх", "Хөөрхөн ээжтэй охин" зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Тэрбээр одоо Боловсролын телевизийн "Яг түүн шиг" шоунд шүүгчээр оролцож байгаа билээ.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.