Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НПГ: Хөгжлийн банкны найман албан тушаалтанг цагдан хорьсон боловч шүүхийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 11 секунд

Улсын Ерөнхий прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банктай холбоотой хэргийн явцын тодруулахад Нийслэлийн прокурорын газраас "2022 оны эхний хагаст Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан Авлигын эсрэг хууль, нийтийн албаны тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчиж ААН байгууллагуудад зээл олгож давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалт явуулж буй дөрвөн хэрэгт улс төрд нөлөө бүхий 5, Хөгжлийн банкны болон бусад төрийн эрх бүхий байгууллагын 51 албан тушаалтан, ААН-ийн 24 нийт 80 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Хөгжлийн банкны эрх бүхий найман албан тушаалтанг яллагдагчаар татаж цагдан хорьсон боловч шүүхийн захирамжаар тэдний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 80 хүнээс 30 хүнд хувийн баталгаа гаргах, 48 хүнд нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас 70 ААН-д хууль бусаар нийт 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон байж болзошгүй асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 411.8 тэрбмум төгрөг төлөгдсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 ААН тэдгээрийн хувьцаа эзэмшигчид болон Хөгжлийн банкны албан тушаалтнууд нийлсэн 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа хийгдсэн" гэлээ.

Т.Гантөмөрийг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнажээ
Т.Гантөмөрийг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнажээ
 
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.