Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК, “МАК цемент” ХХК, “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг сарын хугацаатай онцгой арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон байна. Тодруулбал, үйлдвэрлэгч нарын зүгээс вагоны тоог үйлдвэрлэгч нарын захиалснаар өдөрт 20 болгож нэмэгдүүлбэл цементийн нөөц бий, үйлдвэрлэл болон уут савалгааны асуудал хэвийн байгаа гэжээ.
Үйлдвэрүүдийн хувьд өдөрт 3000-3800 тонн цемент үйлдвэрлээд байх боломж байгаа ч төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хомсдол бий болж, дамжуулан борлуулалт ихэсч, үнэ өсч байгааг хэллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-ийн ууттай жижиглэнгийн үнэ 16.280 төгрөг, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн жижиглэнгийн ууттай цемент 15.000 төгрөг, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн ууттай цемент 15.275 төгрөг байна.
Мөн задгай цементийн үнэ 202.800-238.500 төгрөг байгаа бол “Мон цемент” “МАК цемент” ХХК-ийн задгай цемент 269.000-325.600 төгрөгийн үнэ ханштай байгааг аж.