Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: МАН-ын 62 гишүүн, Х.Баттулга гэж хүнд хууль үйлчлэхгүй байгаа учир АН-ын бүлгийг ТАРААЖ БАЙНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

Ардчилсан намаас ОХУ болон Украин улсын хооронд өрнөөд байгаа дайны асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, “Энэхүү түрэмгий дайн нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Энэ ч утгаараа АН-ын зүгээс эрс шимйдэмгий буруу шааж ирсэн юм. Гэтэл АН-ыг буруу шааж харлуулах ажлыг МАН-аас удаа дараа зохион байгууллаа. МАН-ыг 100 жилийн өмнө Оросын коммунист нам үүсгэн байгуулсан. Энэ утгаараа Путиныг буруу шааж, энх тайвныг дэмжсэн хэнийг ч байсан харлуулж байна. АН үүнийх нь золиос болж байна " гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр АН-ын бүлгийг тараах тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр “УИХ-ын Тухай хуульд зааснаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээс гарах болсон тухай өргөдлөө өгсөнтэй холбогдуулан үлдсэн гишүүдийнх нь тоо хуульд заасан тооны хязгаарт хүрэхгүй болсон тул бүлэг тараах шийдвэр гаргалаа” гэсэн юм. Энэ шийдвэр гаргах болсон шалтгаан нь эрх баригчтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бид МАН-ын гар, хөл болж явдаг хүмүүс биш. Тэдний тоглоомын дүрмээр тоглохгүй. Нөгөө талаасаа ард түмний амьдралаар тоглож дуусаж байгаа МАН-ын өвөрт орохгүй. Тэгж үзэл баримтлалаасаа ухрахгүй. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. Цаашдаа манай хэсэг нөхдүүд МАН-ын гар хөл болж явбал зарчмаасаа ухарч байгаа явдал юм шүү” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат “АН-ын бүлэг найман гишүүнтэй. Хуульд наймаас доошгүй гишүүнтэй байна. Хэрвээ гишүүн бүлгээс гарвал үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй бол бүлгийг тараана гэж заасан байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр АН-ын бүлгээс албан ёсоор гарч байна. Өнөөдөр өглөө гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна. Дээр нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын 62 гишүүнд хууль үйлчлэхгүй байна. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх учиртай. Хууль үйлчлэхгүй байгаа учраас ийм шийдвэр гаргалаа” гэлээ.

“Нэхүүл“-ийн Л.Отгонбатыг хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна
“Нэхүүл“-ийн Л.Отгонбатыг хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.