Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: 1 тэрбумын байртай байсан Сангийн сайд Б.Жавхлан БАЙРГҮЙ болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангийн хөрөнгө орлоготой танилцлаа.

Тэрбээр 2020 онд нийт орлогын хэмжээгээ 36 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 430 сая төгрөг болж өсжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 58 сая 600 мянган төгрөгөөс 64 сая 800 мянган төгрөг болж нэмэгджээ.

Мөн 2020 онд нийт нэг тэрбум 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1, автозогсоол-1 гэж мэдүүлсэн бол 2021 онд ямар нэг орон сууц, авто зогсоол мэдүүлээгүй байна.

Тэрбээр 2020 онд ямар нэг зээл болон авлагагүй байсан бол 2021 онд 404 сая төгрөгийн авлага, 123 сая төгрөгийн зээлтэй болсон байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гарсан зам тээврийн ослыг шалгаж байна
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гарсан зам тээврийн ослыг шалгаж байна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.