Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гарсан зам тээврийн ослыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Өндөр дов гэх газрын ойролцоо зам тээврийн осол гарч шалгалтын ажлыг эхлүүлжээ. Уг автомашины жолооч Т нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн байна.

Иймд Төв аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас хэллээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Зам тээврийн осолд холбогдсон хэд хэдэн үүргийг хүлээдэг. Үүнд:

  • Ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайд тавих, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
  • Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
  • Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар сунгаж, түдгэлзүүлэн хүчингүй болгоно
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар сунгаж, түдгэлзүүлэн хүчингүй болгоно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.