Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Тэрбум давсан авлагатай гишүүдийн ихэнх хувийг ШИНЭ ГИШҮҮД эзэлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 22 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр АВЛАГА нь тэрбум давсан гишүүдийг онцолж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл авлага 5 тэрбум давжээ

Авлага нь өндөр гишүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж байна. Түүний авлага 5 тэрбум 440 сая төгрөг аж. Харин зээл нь нэг тэрбум 801 сая төгрөг. Түүний орлого 326 сая төгрөгөөс 43 сая төгрөг болж буурсан. Гэр бүлийн орлого нь нэг тэрбум 417 саяас 2 тэрбум 951 сая болж өссөн. 2 тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.

585 сая төгрөгийн Mercedes Benz, S400CDI, Mercedes Benz GLE 400 автомашинтай. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүний хадгаламж 2020 онд 55 сая төгрөг байсан бол 2021 онд 20 сая төгрөг болж буурсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын авлага 4 тэрбум 964 сая төгрөг

Авлага нь хамгийн өндөр гишүүдийн хоёрдугаарт УИХ-ын гишүүн С.Бямбацогт жагсаж байна. Түүний авлага 4 тэрбум 964 сая төгрөг. ХОМ-ээс нь дурдвал, түүний өөрийн орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна.

Харин үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай.

БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн авлага 4 тэрбум 905 сая төгрөг

Жагсаалтын гуравдугаарт БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орж байна. Тэрбээр 2020 онд 10 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай байсан бол 2021 онд 4 тэрбум 905 сая төгрөгийн авлагатай болжээ. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 281 сая 100 мянган төгрөг байснаас 598 сая 400 мянган төгрөг болж өсчээ. Тэрбээр 4 тэрбум 462 сая төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Түүний жилийн орлого 8 тэрбум 744 сая төгрөг.

УИХ-ын гишүүн Т.Аубакир 4 тэрбум 670 сая төгрөгийн АВЛАГАТАЙ

Шинэ гишүүн Т.Аубакир 4 тэрбум 670 сая төгрөгийн авлагатай. Орлогч дарга байхдаа 170 сая төгрөгийн авлагатай байсан түүний авлага гишүүн болсноос нь хойш 4 тэрбум 670 сая төгрөг болж нэмэгдсэн. Хадгаламжиндаа 26 сая төгрөгтэй. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар байхгүй. Өөрийн орлого 47 сая, гэр бүлийн орлого нь 3 сая.

Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханы 2 тэрбум 999 сая төгрөгийн АВЛАГАТАЙ

Шадар сайд С.Амарсайхан 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай. Харин 100 сая төгрөгийн зээлтэй. Түүний орлого нэг тэрбум 771 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2020 онд 1 тэрбум 817 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн орлого 73 сая хэвээр. 10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda, CX-9-1, Lexus, RX 350 машинтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 96 сая төгрөгийн хадгаламжтай.

"МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК, Оюуны Ундраа Групп ХХК-иудад хувь эзэмшдэг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай

Түүний орлого 43 сая төгрөг хэдий ч тэрбээр 2 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр 2020 онд орлогоо 726 сая хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого 0 байсан бол 2021 онд 733 сая 987 мянга болсон байна. 769 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 85 сая төгрөгтэй.

УИХ-ын Ц.Мөнх-Оргилын авлага 2 тэрбум төгрөг

Түүний гэр бүлийн орлого 4 тэрбум 808 сая төгрөгөөр буурчээ. Харин өөрийнх нь орлого 35 сая 748 мянган төгрөгөөс 34 сая 772 болж буурсан байна. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх, Lexus, 570 машинтай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 6 тэрбум 905 сая 778 сая төгрөгтэй. 2 тэрбум төгрөгийн авлагатай. 410 сая төгрөгийн зээлтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн авлага 1 тэрбум 56 сая төгрөг байна

Шинэхэн гишүүн Х.Ганхуягийн авлага 1 тэрбум 56 сая төгрөг. Харин орлого нь 2020 онд 499 сая төгрөг байсан бол 2021 онд 92 сая төгрөг болж буурчээ. Гэр бүлийн гишүүдийн орлого 2020 онд 113 сая төгрөг байсан бол 2021 онд 688 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 3 тэрбум 50 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 2020 онд нэг амины орон сууцтай байсан нь 2021 онд нэгээр нэмэгджээ. 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 539 сая 812 мянган төгрөгийн зээлтэй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд нэг тэрбум 100 сая төгрөгийн авлагатай

Т.Доржханд гишүүний нийт орлого 2020 онд 13 сая төгрөг байсан бол 2021 онд 51 сая 169 мянган төгрөг болж өсчээ. Тэрбээр 1 тэрбум 90 сая төгрөгийн нэг зуслангийн, нэг нийтийн орон сууцтай. 2020 онд хадгаламжгүй хэмээн мэдүүлж байсан тэрбээр 2021 онд 9 сая 762 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ. 1 тэрбум 100 сая төгрөгийн авлагатай.

Улаанбаатарт 29 хэм дулаан
Улаанбаатарт 29 хэм дулаан
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.