Хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нар П.Сүхбат агсанд арслан цолыг нь нөхөж олгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус хэмээн нэхэмжлэл гаргасан байдаг.
Тэгвэл шүүхээс Монгол Улсын гавьяат тамирчин П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нөхөн олгуулахаар шийдвэрлэжээ.
Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна.