Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Өнөөдрийн засгийн хурлаар зарим төрийн өмчийн оролцоотой компаниудыг нэгтгэх, татан буулгах процессыг эхлүүлж байна. Эхний удаад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох "Монгол-Ус" компанийг татан буулгахаар боллоо. Учир нь "Усны асуудлыг эрхлэх агентлаг" үүсгэн байгуулагдсан. Иймд чиг үүргийн хувьд давхардал үүссэн гэж үзлээ.
Мөн Цагаан шонхор ТӨҮГ-ийг Бөртэ ТӨҮГ-тай нэгтгэн өөрчилөхөөр шийдвэрлэсэн" гэв.