МСНЭ-ийн ээлжит 18 дугаар Их хурлыг ирэх долдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлоод буй. Хуралдаанаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох юм. Одоогийн байдлаар МҮОНТВ-ийн захирал асан Л.Нинжамц болон NTV телевизийн толгой компани болох “Медиа групп” ХХК-ийн Олон нийттэй харилцах газрын захирал, сэтгүүлч М.Батхишиг нар Ерөнхийлөгчөд өрсөлдөхөө мэдэгдээд буй юм. Тэгвэл хоёр нэр дэвшигчийн намтарыг хүргэж байна.
Лувсандашийн Нинжжамц нь
-1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
-1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
-2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
-2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч
-2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
-2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч,
-2016-2020 оны хооронд МҮОНТВ-ийн Ерөнхий захирал
-2021 оны 9 дүгээр сараас хойш УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар томилогдон ажиллаж байна.
Мөнхтогоогийн Батхишиг нь
-Монголын мэдээ сонинд сэтгүүлч
-МҮОНТВ-д сэтгүүлч,
-NTV телевизэд сэтгүүлч, ахлах редактор,
-TV8 телевизийн Мэдээний албаны дарга
-2022 оны хоёрдугаар сараас NTV телевизийн толгой компани болох “Медиа групп” ХХК-ийн Олон нийттэй харилцах газрын захирлаар томилогдон ажиллаж байна.