УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо” өчигдөр хуралдав.
Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно...” гэж заасныг үндэслэж, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлжээ. Улмаар хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж УИХ-ын гишүүн Н.Учралыг Хянан шалгах түр хорооны даргаар баталлаа.