Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуултай хамтарсан хэмээн буруутгаж, 10 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатарт 30 хэм дулаан байна
Улаанбаатарт 30 хэм дулаан байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа