Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н гэгч нь яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилжээ. Улмаар тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан байдаг.
Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ.