Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: Нэг хүн гурван регистрийн дугаартай байна гэх мэдээлэл ирж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намаас өнөөдөр /2022.06.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд АН-аас 37 нэгжид нэр дэвшсэнээс 15 нэгжид ялалт байгуулсан байна. Сонгуулийн явцад иргэний хурууны хээг таниулах төхөөрөмж дээр алдаа гарч, иргэнийг хурууны хээгээ уншуулахад зураг мэдээлэл таарахгүй байх тохиолдол гарсан. Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд байгаа мэдээлэл гажуудалтай байна гэж ажиглагчид үнэлж, актаа үйлдсэн. Сэлэнгэ, Багахангай дүүрэгт хурууны хээг таниулахад тухайн хүний мэдээлэл зөрүүтэй, гарч ирээгүй.

Сүүлийн үед Улсын бүртгэлийн газрын алдаа дутагдал хэрээс хэтэрч байгаа. Өнгөрсөн өдрүүдэд манай намд нэг хүн гурван регистрийн дугаартай байгаа гэх мэдээлэл ирсэн. Иймд тагнуулын байгууллагад хандах зөвлөгөө өгсөн. Эл өдрүүдэд УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард иргэдээс санал авч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн албан ёсны тогтоол шийдвэргүйгээр ийнхүү явж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа" гэв.

ЦЕГ: Пирамид сүлжээнд мөнгөө өгч хохирсон иргэдийн хохирлын хэмжээ 50-70 тэрбумаар хэмжигдэж байна
ЦЕГ: Пирамид сүлжээнд мөнгөө өгч хохирсон иргэдийн хохирлын хэмжээ 50-70 тэрбумаар хэмжигдэж байна
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.