Шатахуун түгээх станцууд АИ-95 болон Дизель түлшний үнээ нэмжээ. АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3910 төгрөг, Дизель түлш мөн 300 төгрөгөөр өсөж 3740 төгрөг болсон байна. Харин АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй, 4 дүгээр сарын ханшаар борлуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол буюу АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл тэглэсэнтэй холбоотой.
Олон улсын зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан АНУ-ын 17 мужид автобензиний нэг галлон тутмын дундаж үнэ 5 ам.доллараас дээш хүрчээ. Энэ нь тус улсад автобензиний нийлүүлэлт багассантай холбоотойгоор сүүлийн сард нэг галлон шатахууны дундаж үнэ 0.66 доллараар өссөнийг https://oilprice.com/.../US-National-Average-Gasoline сайт мэдээлэв. Ийнхүү дэлхийн зах зээлд газрын тос өссөөр байгаа ч, манай улсын хувьд өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ өнгөрсөн 4 дүгээр сарын ханшаар борлуулагдаж байна.