Өнөөдөр Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Х.Наранбаатарын удирдсан завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар үзүүрт үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг уснаас гаргаж, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан, ЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өглөө.
Амралтын өдрүүдэд Туул,Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.