Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдаад байна. Улмаар утсыг нь булаан авч пэйж рүү нь нэвтрэн хийсэн шууд дамжуулалтыг нь устгасан гэх мэдээллийг Парламент телевизийнхэн мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Сэтгүүлчийн гомдлыг дагуу тухайн цагдааг шалгаж байна. Мөн ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл энэ асуудлаар хотын захиргаанаас 15 цагт мэдээлэл хийхээр болжээ.