Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮНХӨ-өөр ТӨРИЙН СҮЛДИЙГ шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх асуудлаар өнөөдөр улс төрийн намууд нэгдэж, Тунхаг бичиг гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл, уг тунхаг бичгийн төсөлд үндсэн 4 агуулга тусгасан. Тодруулбал,

  • Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах
  • Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
  • Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх гэсэн үндсэн 4 агуулгаас бүрдсэн тунхаг бичгийг боловсруулсан.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх үндсэн агуулгууд уг Тунхаг бичигт тусгагдахаас гадна өөр нэг сонирхолтой агуулга тусгагдаад байгаа нь ТӨРИЙН СҮЛДИЙГ төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх асуудал юм.

Сонирхуулахад, Монгол Улсын Төрийн сүлд нь 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг юм. Сүлдний эх загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдов зохиосон юм.

Улс төрийн 30 нам нэгдэж ҮНХӨ-ийг өөрчлөх ТУНХАГ БИЧИГТ гарын үсэг зурлаа
Улс төрийн 30 нам нэгдэж ҮНХӨ-ийг өөрчлөх ТУНХАГ БИЧИГТ гарын үсэг зурлаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.