Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол төрийн бодлого харалган болжээ. Загас толгойноосоо өтдөг гэдэг шиг. Нэг сэтгүүлч эмээлт дээр очиж сурвалжилга хийнгүүт араас сайд, дарга нар нь очоод мах чанаж идээд лабораторийн ажил хийгээд байх юм. Монгол төр толгойноосоо эхэлж өтөж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГ-ын зарц юм уу аль эсвэл Л.Оюун-Эрдэнийн итгэлт хүн юм уу. Бүх асуудал дээр очиж, нүүрийг нь таглах боллоо. Ерөнхий сайд бусад сайд нар нь ажлаа хийхгүй бол чөлөөлөх ёстой. Юуг нь хайрлаад хамгаалаад байдаг юм бэ. Х.Нямбаатараас бусдад нь итгэдэггүй юм уу. Засгийн газар ийм байдлаар ажиллаж ирээгүй" гэв.