2022 оны 6-р сарын 7 өдөр
Энэ жил “Эрүүл, Аюулгүй Хүнс – Эрүүл Амьдралын Үндэс ” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн энэ өдөр болж байна.
Зөвлөгөөний үеэр ДЭМБ-ын Монгол улс дах Суурин төлөөлөгч Др Сергей Диордица: Аюулгүй хүнс нь эрүүл мэндийг тодорхойлогч анхдагч хүчин зүйлсийн нэг бөгөөд аюулгүй, шим тэжээлтэй, эрүүл хоол хүнсээр хангагдах нь хүний үндсэн эрх гэдгийг онцолсон юм. Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй, аюулгүй биш хоол хүнсийг хэрэглэх нь 200 гаруй төрлийн хоол хүнсээр дамжих өвчнүүд тухайлбал гэдэсний халдварт өвчин, хорт хавдар, хөдөлмөрийн чадвар алдах, амь насаа алдах зэрэг эрсдэлийг бий болгодог, мөн хүнсний аюулгүй байдлын үр нөлөө нь эрүүл мэндээр хязгаарлагддагүй тул өнөөдрийн үндэсний зөвлөгөөн чухал ач холбогдолтой болохыг хэллээ.