Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эмээлтэд 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Мах экспортолдог 60 ААН бий. Үүний 31 нь БНХАУ руу мах экспортлох эрхтэй. Үүнээс 17-г нь түр лацдаж хаасан. Тодруулбал, тавдугаар сарын 11-нээс хяналт шалгалт хийж, махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд хааж, нэг нэгээр нь эрсдлийн үнэлгээ хийнэ" гэв.
Үйл ажиллагааг нь хаасан үйлдвэрүүдийн жагсаалтыг хүргэж байна.
- Цэлмэг омид ХХК
- Язгууртны эко хүнс ХХК
- Саян уул ХХК
- Дун ван интернэшнл ХХК
- Натурал грийн фүүдс ХХК
- Цасан сан тяан ХХК
- Оргил гүн ХХК
- Өргөө мийт трейд ХХК
- Монгол эко мах ХХК
- Эс Эс си монголяан ХХК эдгээр үйлдвэрүүдийг лацдаж, үйл ажиллагааг нь шалгаад шалгалтын дараа мэдээлэл өгнө гэв.