Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Улаанбаатар хот руу орж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Махны асуудал олон жил хуримтлагдсан. Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Энэ эрх өгч буй ойлголтыг цэгцэлж, нэг болгох ёстой. Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй. Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.

Хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй 8, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.

Энэ ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээг өгдөг. Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Учир нь тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд" гэлээ.

Мөн тэрбээр "Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна" гэв.

МХЕГ: “Эм Ди Си Пи“ ХХК БНХАУ руу мах экспортлох ЗӨВШӨӨРӨЛГҮЙ
МХЕГ: “Эм Ди Си Пи“ ХХК БНХАУ руу мах экспортлох ЗӨВШӨӨРӨЛГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.