Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Эмнэлэгт буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

АНУ-ын Оклахома мужийн Тулса хотын нэгэн эмнэлэгт буудалцаан болж, дөрвөн хүн амиа алдсан талаар цагдаа нар мэдээлжээ. Албаныхны мэдээлж буйгаар, гэмт этгээд винтов, гар буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд өөрөө мөн нас барсан гэсэн байна.

Цагдаа нар Гэгээн Францисын эмнэлэгт гурван минутын дотор ирсэн бөгөөд тэднийг ирэхэд 4 хүн нас барж, олон хүн бэртсэн байсан аж.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр цагдаагийн дэд дарга Эрик Далглэйш хэлэхдээ "Дөрвөн хүн нас барсан бөгөөд гэмт этгээд мөн нас барсан" гэжээ.

Ажлын байрны гэрэлтүүлэг буруу төлөвлөлттэй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог
Ажлын байрны гэрэлтүүлэг буруу төлөвлөлттэй байх нь ажилтанд харааны эмгэгийг бий болгодог
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.