Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тэмдэглээгүй. Харин энэ жил Сүхбаатарын талбайд өргөн тэмдэглэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл өглөө.
Ингэхдээ зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, "Туушин" зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх зам, "Шангрилла" зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаахаар болжээ.
Хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва) |
|
10:30-11:00 | Баярын нэгдсэн жагсаал |
11:00-13:00 | “Энх Тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа |
13:00-16:00 | Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт |
13:15:16:40 | Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” Урлагийн тоглолт |
16:40-18:00 | Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” Урлагийн тоглолт |
Олон нийтийг хамарсан арга хэмжээ учир хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж, эргүүлийн автобус, цагдаагийн алба хаагчид ажиллах юм байна.
Түүнчлэн Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, олон улсын байгууллагуудыг хамруулсан хүүхэд багачууддаа баяр хүргэх зорилго бүхий баярын хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах аж.