Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр тоглож байсан 5 настай хүү ус руу унаж, живж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүд гол руу унаж амиа алдах тохиолдол гарч буйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 13.10 цагт “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голд хүүхэд живж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 5 настай, эрэгтэй “Р” гэх хүүхэд голын эрэгт тоглож байгаад усанд живж нас барсан байна.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх, тэдэнд учирч болох эрсдэлийн талаар сайтар тайлбарлан ойлгуулж эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

“Явган хүний замыг нүхтэй хавтангаар тохижуулаагүй. Тэр бол авто зогсоолын хэсэг“
“Явган хүний замыг нүхтэй хавтангаар тохижуулаагүй. Тэр бол авто зогсоолын хэсэг“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд