Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн автобусыг байгалийн төрхөөр тохижуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн төв байгууллагаас зохион явуулж буй иргэд, олон нийтэд чиглэсэн "Байгалиа бүтээе" аянд Тээврийн Цагдаагийн алба нэгджээ.

Тус албанаас нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг байгалийн өнгөтэй болгож тохижуулан уг нөлөөллийн аяныг иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн айл, өрх бүр хашаандаа мод тарихыг уриаллаа.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд буй.

Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн хомстол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд зорилготойгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ.

Эх сурвалж: ТЦА

Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ
Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.