Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхлэхээр болжээ. Энэ тухай Хилийн боомтын захиргааны орлогч дарга П.Билгүүн "Зөвхөн Монгол гэлтгүй БНХАУ-тай хиллэдэг бүхий л оронд л өндөр хатуу шаардлагыг тавьж байгаа. Ханги, Гашуунсухайт боомтуудад ч өнөөдрийг хүртэл чингэлэг тээвэр нь явж байна. Харин Хятадын талтай ярилцсаны үр дүнд Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр тавдугаар сарын 31-нээс эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Тавдугаар сарын 25-наас эхлэн уртын тээвэр буюу Өмнөговь аймгийн Цогтцэций уурхайгаас Цагаанхад хүртэлх тээвэр эхэлж байна. 100 машинаар туршилтыг эхлүүлж байгаа. Халдвар хамгааллын дэглэм болон бусад зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж чадвал цаашид уртын тээврийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дундын тээврийг хийхгүй байсан. Гашуунсухайт Ганцмодны боомтоор гаргаж байгаа нүүрсүүд нь өмнө зарагдсан байсан нүүрс гэсэн үг шүү дээ. Үүнийг гаргаж дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал маш өндөр шаардлагыг тавьж байна. Хятадад ковидын нөхцөл байдал хүнд байгаа. Иймд хил гаалиа бүрэн нээх асуудал одоохондоо шийдэгдээгүй байна" хэмээлээ.

Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.