Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж байна. Энэ өр 2016 онд хэд байсан бэ. 2024 онд хэд болох вэ" гэлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын өр 2016 онд 25 тэрбум ам.доллар байсан. Өнгөрсөн хугацаанд хамгийн том явагдсан ажил бол Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас зээл аваад үйл ажиллагаа явуулж байгааг бид буруутгах аргагүй. Үндэсний ААН-үүд, Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил зээлээ санхүүжигдээд хийгдээд явж байна. Энэ нь улсад эргэд төлөгдөх өр гэдэг утгаараа улсын өрд ороод явж байгаа" гэлээ.