Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Д.Монголхүүд цахим гав зүүлгэж байгаа нь хүний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

АН-аас долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг 4/11 хурал боллоо. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорих, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавын төсвийг хувь хүн өрөө даадаг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана. Гэхдээ бид шүүхэд итгэж байна. Д.Монголхүү үзэл бодлоо илэрхийлсний төлөө зорчих эрхээ хязгаарлуулж, цахим гав зүүлгэж байгаа нь хүний эрхэнд бүдүүлгээр хандаж буй үйлдэл" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.