Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд осолдсон “Эрдэнэт“ үйлдвэрийн ажилчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид өнгөрсөн амралтын өдөр Эгийн голыг гаталж яваад осолдсон гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилчдын нэг нь усанд осолдсон ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Орхон аймгийн онцгой байдлын газраас мэдээлэл өгсөн байдаг.

Тодруулбал, тэд Эгийн голын нэг эргээс нөгөө эрэг рүү завиар гарч явахад шланг усанд унаж, шлангыг авахаар 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь тус гол руу орсон ч гарч ирээгүй байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.23-ны өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт тус багийн “Алтан-Овоо”, “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 39 км-т “Эг” голын усаар завиар урсаж, 5 метрийн гүнд 7 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:06 цагт түр зогсоосон. Өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Зүүнбаян-Ханги төмөр зам дээр ажиллаж байсан туслах ажилтан гэмтэж, гурван хуруугаа тайруулжээ
Зүүнбаян-Ханги төмөр зам дээр ажиллаж байсан туслах ажилтан гэмтэж, гурван хуруугаа тайруулжээ
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.