Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам барих барих ажил өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн.
Тэгвэл уг бүтээн байгуулалтын ажилд оролцож буй туслах ажилтан О энэ сарын 19-ний өдөр осолд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр төмөр зам шилжүүлэн ачих үедээ гэмтсэн байна.
Энэ талаар УБТЗ-аас “Хятадаас Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр зам орж ирж байгаа. Тухайн төмөр замуудыг кранаар өргөн вагонаас вагон дамжуулж ачдаг. Энэ үеэр манай оосорлогч тросоо хийснийхээ дараа вагоноос холдохдоо хоёр зам төмрийн хооронд зүүн гараа хавчуулсан байсан. Зүүн гарын гурван хуруугаа тайруулсан. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Камерын бичлэгийг шүүхэд хөл алдсан байна’ гэх мэдээллийг өгөөд байна.