Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Дулааны IV цахилгаан станц ТӨХК алба хаагчдадаа 548 сая төгрөгийн шагнал, урамшуулал олгосон

Огноо
Унших
3 минут 3 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын тайлантай танилцахад 6 тэрбум 52 сая төгрөгийн нийт 21 алдаа, зөрчилтэй гарчээ. Аудитын шалгалтаар илэрсэн анхаарал татахуйц хэд хэдэн зөрчлийг хүргэе.

-135 сая төгрөгийн тендерийн шалгаруулалтад бичиг баримтын зөрчилтэй компанийг шалгаруулсан-

Алхан бутлагчийн алх, брус нийлүүлэх 135.0 сая төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тендерийн шалгаруулалтыг явуулжээ. Ингэхдээ тус тендертээ бичиг баримтын зөрчилтэй компанийг сонгон шалгаруулсан байна. Энэ нь Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжтой нийцэхгүй, тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн баримт бичигт заасны дагуу үнэлэх албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй тул Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга В.Лхагвадоржид хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг аудитын байгууллагаас хүргүүлжээ.

АУДИТ: Компанийн 617 сая төгрөгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан

Хамтын гэрээнд заасны дагуу шагнал, урамшуулал, спортын уралдаан тэмцээн, байгууллагын хөдөлмөрийн аварга шалгаруулах арга хэмжээ, телевизээр мэндчилгээ дэвшүүлэх, бэлэг дурсгалын зүйлс, тавилга, эд хогшил, спорт хувцас, хэрэгсэл худалдан авах зэрэгт 617 сая төгрөгийг зарцуулжээ. Иймд тус зөрчилд аудитын байгууллага компанийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах шаардлагыг хүргүүлжээ. Тэгвэл тус 617 сая төгрөгийн зардлын дэлгэрэнгүйг харуулъя.

-15 ажилтанд 15.4 сая төгрөгийн цалин илүү олгосон-

Сахилгын шийтгэл оногдуулсан ажилтанд 0.7 сая төгрөгийн үр дүн, 15 ажилтанд 15.4 сая төгрөгийн цалинг илүү бодож олгожээ. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл тул улсын төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоон ажиллах шаардлагыг хүргүүлсэн байна.

-Батлагдаагүй ирцийн бүртгэлээр 21.4 сая төгрөгийн илүү цагийн цалин бодож олгосон-

Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн нэг нь батлагдаагүй ирцийн бүртгэлээр ажилчдад 21.4 сая төгрөгийн илүү цагийн цалин бодож олгосон явдал. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон 13 дугаар зүйлийн зарим заалтуудтай нийцэхгүй байгаа учраас тухайн хуулийг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийн бүрдлийг хангах албан шаардлага тавьжээ.

Уралын их сургуулиас орон нутгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
Уралын их сургуулиас орон нутгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.