Улсын арслан Ц.Содномдоржийг Сингапурт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд тэрбээр дөнгөж сая Toim.mn сайтад тайлбар өглөө.
Тэрбээр "Сошиалаар явж байгаа мэдээллийг харсан. "Содномдорж арслан хулгайн хэргээр саатуулагдсан. Шоронд байгаа. Шүүх хурал нь болох гэж байгаа. Бүр ял сонсох гэж байгаа" гэж бичсэн байна. Ямар үндэслэлээр ийм мэдээлэл бичээд байгааг гайхаж байна. Сингапурт хэрэг төвөгт холбогдоогүй. Би 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сингапур улс явсан. Би эмчилгээний зорилгоор зүрхээ эмчлүүлж байгаад ирсэн. Сингапурын эмнэлэг бас сайн гэж олон хүмүүс зөвлөсөн учир яваад ирсэн. 4-5 хоногийн турш эмчлүүлэх шаардлагатай учир эмчийн хяналтад байж байгаад л ирсэн" гэжээ.