Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах БАЙРШЛУУД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

No description available.2021-2022 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан засварын ажлуудыг эхлүүлж байгаа тул зарим газруудаар хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Ингэхдээ тавдугаар сарын 16-наас зарим байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг үргэлжлүүлж буй. Тэгвэл хоёрдах зогсолтын хүрээнд буюу тавдугаар сарын 23-31-ний өдрүүдэд дараах байршлуудад хэрэглээний хязгаарлалтыг найм хоногийн хугацаанд хийнэ.

Тодруулбал, ЗХ-ний 013-р анги, Дэвшил Трейд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, Арван буудал орчим, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21 дүгээр хороолол, Орчлон, Содон хороолол, Карьер, Буян ХХК, Буянт-Ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Спорт ордон, Чингис хаан нисэх буудал орчим.

Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.