Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр шүүхэд нөлөөлөхийг завдсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал маргааш болно. Үүнтэй холбогдуулан талийгаач Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудаснаа Н.Түвшинбаярыг шүүхэд нөлөөлөхөөр завдсан тухай мэдээлэл оруулжээ. Тэрбээр "Маргааш өглөө шүүх хурал боллоо. Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Хайрт ханийг минь үнэхээр хэрцгийгээр үгүй хийчээд бас л их зоригоо. Шударга шүүгч хараат бусаар хэргээ шийдвэрлэхээ илэрхийлж хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэнэ. Шударга шүүхэд дахин би бид итгэж байна

Монголын сайхан ээжүүд эмэгтэйчүүд ханийн минь үнэнч дэмжигч нар минь цагаан сүүнийхээ дээжийг өргөөд мэддэг таринаа уншаад байж байгаарай. Үнэн хэзээд ялах ёстой" хэмээжээ.

Сануулахад, шүүхэд утсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг завдсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өгсөн хэмээн ШЕЗ-өөс өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн билээ.

Улаанбаатарт 7хэм дулаан
Улаанбаатарт 7хэм дулаан
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.