“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НӨАТ-ын сугалааг зогсоож байгаа эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал "Сангийн сайд үүрэг өгсөн. Ингэхдээ сугалааг зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ түр хугацааных.
Тодруулбал, НӨАТ-ын сугалааг яаж зохион байгуулвал олон нийтэд илүү хүрэхүйц байх талаар судалж, эргэж танилцуул гэх үүрэг ирсэн тул түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон байгаа. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. 2022 оны 12 дугаар сард багтаж танилцуулаад, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар төлөвлөж байна" гэв.