Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Цагдаагийн албан хаагчийн биед халдсан этгээдийг 250.000 төгрөгөөр торгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Цагдаагийн албан хаагчийн биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар ТЦА-наас тодруулахад "2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгасан. Тодруулбал, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг ХУД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээр хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгосон. Мөн зөрчил гаргагч Б нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн асуудлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан" гэлээ.

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив гуйж, бусдаас 5 сая гаруй төгрөг шилжүүлэн авсан иргэнд ТОРГОХ ял оноожээ
Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив гуйж, бусдаас 5 сая гаруй төгрөг шилжүүлэн авсан иргэнд ТОРГОХ ял оноожээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй