Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батнайрамдал: Роснефть компанитай гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2,390-ээр ХУДАЛДААЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Огноо
Унших
3 минут 36 секунд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сараас хойш 30 хоногийн нөөц бүрдүүлдэг байсныг 45 хоног болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг баталсан.

Сүүлийн нэг жилд АИ-92, дизель түлшний үнэ 60-71,3 хувиар өссөн. Дэлхийн зах зээл дээр шүү. Энэ нь 2013 оноос хойш гарч байгаагүй өндөр өсөлт. Энэ өсөлт 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахиад 45-48 хувиар өссөн. Өнөөдрийн байдлаар нэг тонн нь 1110 ам.доллар байна. Энэ нь литр тутамд өртөг нь 3330 төгрөгөөр зарагдах учиртай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Роснефт компанитай хэлцэл хийсэн. Энэ хэлцэлийн үр дүнд ойрын хоёр сарын хугацаанд нэг тн АИ-92 бензинийг 840 ам.доллараар худалдаж авахаар тохирч гэрээгээ баталгаажуулаад ирлээ. Энэ гэрээний үр дшүнд гаалийн татварыг ТЭГЛЭСЭН. Өөрөөр хэлбэл, нэг литр бензин 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдсэн. Харин дизель түлшний хувьд яг өнөөдрийн ханш нь нэг тонн нь 1047 ам.доллараар тооцогдож байгаа.

Монгол мөнгөөр тооцвол, 3714 төгрөг болж байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдрийн борлуулалтын ханш нь 3380 төгрөг болсон.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр дизель түлшний үнэ литр тутамдаа 280 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Цар тахал нүүрлэснээс хойш иргэдийн амжиргааны төвшин буурсан энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үнэ тогтворжуулах тал талын арга хэмжээ авсны нэг нь энэ юм" гэсэн юм. Иргэдийн зүгээс шатахуун импортлогч компаниуд үнэ хөөрөгдөж байна гэж харддаг. Тэгвэл анх хэдэн төгрөгөөр итмпорлоод хэдэн төгрөгөөр иргэдийн гар дээр хүргэж байгаа бүх мэдээллийг ил болгосон. Хэрвээ иргэн та хүсвэл Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудас руу ороод үзээрэй. Дээрх мэдээлэл сар бүр шинэчлэгдэж байгаа шүү.

Мөн "Алт-2" үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шатахуун импортлогч компаниудын төлөөллийн хамт ОХУ-д айлчилж дээрх хэлцлийг хийх үеэрээ Ази хариуцсан сайдтай уулзсан. Уулзалтын үеэр БНХАУ-ын тал хилээ хаасан энэ цаг үед зарим таваарыг ОХУ-ын талаар дамжуулах асуудлыг ярилцсан. Түүнчлэн АИ-92 бензинийг хямд ханшаар авах хэлцэл хийсэнтэй холбогдуулан дизель түлшийг хямдруулах боломж бий эсэхэд санал солилцсон. Удахгүй хариу өгнө гэсэн.

Л.Энхбилэг: Шүүгчид шар хэвлэл, цахим дайралтаас айж хараат бус байдлаа алдсан удаагүй
Л.Энхбилэг: Шүүгчид шар хэвлэл, цахим дайралтаас айж хараат бус байдлаа алдсан удаагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.