Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Караоке, зочид буудал, хувцас солих өрөөнд камер байрлуулахыг хориглосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Ажлын хэсгийг ахлан батлуулж хэрэгжиж эхэлж байгаа чухал хуулиудын нэг бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болсон. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болсон.

Үүгээр ч зогсохгүй дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг хүртэл уг хуулиар зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглож байна" гэжээ.

ЖУДО БӨХИЙН ХОЛБОО: Саид Моллайгийн талаар албан ёсоор МЭДЭГДЭЛ хийнэ
ЖУДО БӨХИЙН ХОЛБОО: Саид Моллайгийн талаар албан ёсоор МЭДЭГДЭЛ хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.