“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр /2022.04.28/ 11:00 цагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийнэ.
Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд таван зуун хорин сая төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор нь түүний хоёр настай дүү болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.