Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: А.Адьяасүрэн, Б.Бейсэн нарыг шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлж, улмаар уг асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж буй. Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр шийдвэрлэх байсан ч тус хорооны дарга Н.Энхболд өвчтэй тул уг асуудлыг өнөөдөр дахин үргэлжлүүлэх хэлэлцэхээр болоод буй.

Харин гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан гишүүд олон байхад яагаад зөвхөн 4 гишүүнийг оруулж ирсэнийг иргэд ихээхэн сонирхож буй.

Тэгвэл уг асуудалд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Хэд хэдэн гишүүний нэр дурдагддаг. Яагаад түдгэлзүүлэхгүй байна вэ гэж ярьдаг. ЭХХШ хуулийн 29, УИХ-ын тухай хуулийн 9.8-д гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагаа хийхийг хориглодог. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой хэрэгт тодорхой ажиллагаа явагдаж байгаа учир ямар нэгэн байдлаар хөрөнгө битүүмжлэх, үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирвэл гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө гэж үзсэн. Бусад гишүүнтэй холбоотой асуудалд ийм үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд шууд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шилжүүлэх боломжтой. Бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд заавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх бүрэн боломжтой. Тиймээс бусад гишүүд дээр мөрдөх байгууллагын санал орж ирээгүй" гэх тайлбарыг өгсөн. Мөн тэрбээр "УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Б.Бейсэн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр тохиож байна
Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр тохиож байна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.