Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр тохиож байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 23 секунд

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

1989 онд AFL-CIO (Америкийн Хөдөлмөрийн Холбоо ба аж үйлдвэрийн байгууллагуудын конгресс) жил бүр ажлын байран дээрээ амь насаа алдаж, гэмтэж бэртсэн олон зуун мянган ажилчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 28-ны өдрийг "Ажилчдын дурсгалын өдөр" болгон зарлаж байсан түүхтэй.

Мөн Канад улсын парламент 1991 онд ажлын байран дээрээ амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдрийн тухай хуулийг баталж, жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг албан ёсоор “Гашуудлын өдөр” болгон зарласан байна. Харин 1996 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл явдал улам өргөжиж улмаар 2001 оноос энэхүү өдрийг дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр болгон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас зарласан түүхтэй. Улмаар НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Австрали, Аргентин, Бельги, Бермуд, Бразил, Канад, Доминикан, Гибралтар, Ирланд, Люксембург, Панам, Перу, Португал, Испани, Тайланд, Тайвань, АНУ зэрэг орнууд энэ өдрийг мөн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ.

Тиймээс энэ өдөр дэлхий даяараа үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сурталчилгаа хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ослоос сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах олон төрөл хэлбэрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн.

Мөн манай улсын хувьд 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн компанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн.

Монгол улсын хэмжээнд 2019-2021 онуудад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 945 тохиолдол бүртгэгдсэнээс 126 хүн нас баржээ. Харин Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтад 2810 иргэн хөдөлмөрийн чадвар алдалттай идэвхтэй хяналтад байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Энэ жилийн сарын аяныг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор 2021 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сарын аяны гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох явдал юм.

ОБЕГ: 19 настай эрэгтэй амиа хорлох гэж байсныг ярилцаж эсэн мэнд буулгажээ
ОБЕГ: 19 настай эрэгтэй амиа хорлох гэж байсныг ярилцаж эсэн мэнд буулгажээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.