Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бурхан багшийн Их дүйчин өдрийг ирэх зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болжээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал "Зуны эхэн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Маш олон улс орнууд эл өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэнэ" гэв.

Ерөнхий зохион байгуулагч “Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд "Энэхүү үйл ажиллагаанд бурхан багшийн хүүхэд ахуй, гэгээрсэн дүр, нирваан дүр үзүүлсэн гурван дүрийг бүтээж хүндэтгэлийн жагсаалдаа зална" гэлээ.

УЕПГ: Допинг илэрсэн 38 бөхөөс хахууль авч, хариуг өөрчилсөн гэх хэргийг хаасан
УЕПГ: Допинг илэрсэн 38 бөхөөс хахууль авч, хариуг өөрчилсөн гэх хэргийг хаасан
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц