Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах ач тустай“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

No description available.Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар албаныхан мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гандантэгчэнлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал "Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой. Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн хүмүүс юм. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон маань олноороо ирж, ажил үйлсээ даатгах боломжтой" гэлээ.

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болно
Энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд