Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг үндэслэж, гишүүд кнопоо яаж дарахаа шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлээд буй. Прокурорын байгууллагын бичиг өчигдөр МАН-ын бүлгийн хурлын дараа буюу 14.00 цагийн орчимд хүргүүлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. УИХ одоо прокурорын байгууллагаас өгсөн хүсэлтийн дагуу ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Уг хуулийн хугацаа 2022 оны тавдугаар сарын 2 буюу ирэх даваа гарагийн 14 өнгөрч байхад дуусах юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өчигдөр УЕП-оос УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ талаарх мэдээллийг сонслоо. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдаж, дөрөв дэх өдөр ТББХ, ХЗБХ хуралдана.

Улмаар баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийднэ.

Түдгэлзүүлэх үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг Халдашгүй байдлын дэд хороо шийдэж, бид тэндээс гарсан дүгнэлтээс шалтгаалж шийдвэрээ гаргана. Түүнээс наана юм байр сууриа илэрхийлэх боломжгүй" гэв.

Г.Занданшатар: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн
Г.Занданшатар: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.