Иргэн Т.Шинэбаяр өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан огцруулах шаардлагыг тавих асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шадар сайд С.Амарсайхан "Өөрийг нь олон нийтийн сүлжээнд пост бичсэний төлөө Эрүүгийн хуулиар шийтгэж, ялтан болгуулахыг хүсэж, мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн байна. Би постдоо С.Амарсайханы тухай Монгол Улсын эдийн засгийг тэлэх гэтэл хийн хоолойн асуудлыг эсэргүүцсэн, Туулын бургасыг хядсан асуудлын ард Шадар сайд болон түүний ах дүүс байгаа, цар тахлын үед хэвтэх эмнэлэг байхгүй байхад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсан, Шадар сайдын аав нь шарил ухдаг хятад хүн байсан. Хүү нь Монгол Улсыг самарч байна" хэмээн бичсэн.
Гэтэл Шадар сайд С.Амарсайхан намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Надад ял шийтгэл оноочих юм бол цаашид өөр илүү олон иргэний амыг нь хаах үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хардаж байгаа. Тиймээс С.Амарсайханыг шалгуулж, огцруул гэдэг шаардлагыг гаргаж тавина. Ардчилсан улсад иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна" гэлээ.