Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд ӨРТӨӨГҮЙ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОБЕГ-ын албан хаагчид зам тээврийн осолд өртөж, биеийн байдал нь хүнд байгаа талаарх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд ОБЕГ-аас албан ёсоор тайлбар өгчээ.

"Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ" гэжээ.

Хөгжлийн банкны удирдлагууд ба ШҮҮХ “СХЕМ“
Хөгжлийн банкны удирдлагууд ба ШҮҮХ “СХЕМ“
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.