Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг албаныхан уриаллаа.

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж, гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

О.Амарсанаа: Сүүлийн 5 жилд цагдаагийн 1025 алба хаагч халдлагад өртсөнөөс гурав нь амь насаа алдсан
О.Амарсанаа: Сүүлийн 5 жилд цагдаагийн 1025 алба хаагч халдлагад өртсөнөөс гурав нь амь насаа алдсан
 
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.