Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголд биологийн лаборатори байгаа эсэхэд дүгнэлт гаргуулж, ОХУ-ын зохих байгууллагад хүргүүлэх хэрэгтэй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ГХЯ-наас гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын болон ГХЯ-наас гаргасан мэдэгдлийн талаар хэлэлцлээ. Украин Оросын дайн эхэлснээс хойш Монголд биологийн лабораторуудыг бий болгосон, ажиллуулж байна гэх мэдээлэлтэй холбогдуулан ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ. ГХЯ мэдэгдэл гаргахаас гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урих шаардлагатай. Ингэхдээ лаборатори байгаа эсэхэд дүгнэлт гаргуулж, ОХУ-ын зохих байгууллагад хүргүүлэх хэрэгтэй" гэв.

Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар Д.Нарантуяаг томилжээ
Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар Д.Нарантуяаг томилжээ
 
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.