Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өөрийгөө шатаасан иргэн жагсагч биш

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ сарын 17-нд буюу өчигдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тодруулбал, 24 настай О гэгч нь өөрийгөө шатааж, өдгөө ГССҮТ-ийн Амилахуйн тасагт эмчлүүлж байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

"Сүхбаатарын талбайд өчигдөр 19:35 цагт хүн өөрийгөө шатаалаа гэсэн мэдээлэл ирсэн. Хохирогч 24 настай О гэгч хүн байсан. Одоогоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа. Тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Хувийн шалтгаантай холбоотой зарим зүйлийг шалгана.

Мөн амиа егүүтгэхийг завдсан иргэн шатахуун асгаагүй. Шатамхай бодис ашигласан. Урьдчилсан байдлаар уг бодисыг шатамхай бодисыг захаас авсан байж болзошгүй. Бид явсан маршрутыг нь шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.

МИК: Ипотекийн зээл олгох явцад иргэдээс хүү шимтгэл хураах ямарч боломжгүй, МИК оролцдоггүй
МИК: Ипотекийн зээл олгох явцад иргэдээс хүү шимтгэл хураах ямарч боломжгүй, МИК оролцдоггүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.